Бугантнандин ХХК нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд байгуулагдсан бөгөөд худалдаа, үйлчилгээ, ачаа тээвэр, мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани салбар бүртээ 150 гаруй инженер, техникийн болон мэргэжлийн ажилтан ажиллуулж, ажлын байрыг тогтвортой хадгалах, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилтыг баримтлан ажиллаж ирсэн.
Бид байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжлийн баг, техник тоног төхөөрөмжийн хүчин чадалд тулгуурлан Монгол Улсын хэмжээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.
Бугантнандин ХХК нь мод үржүүлгийн чиглэлээр 2007 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж ирсэн. 2021–2024 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-ийн хүрээнд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон навчит болон шилмүүст модны үрийг тариалж, тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлсэн.
Өнөөдөр манай компани 15 га талбай бүхий мод үржүүлгийн газарт 19 нэр төрлийн, 17 сая орчим ширхэг навчит болон шилмүүст модны үрсэлгээ, суулгацыг бойжуулж, ойжуулалт болон ойн нөхөн сэргээлтийн ажилд бэлтгэн нийлүүлж байна.
Мөн 2022–2025 онд Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 2,235.7 га талбайд 4,225,413 ширхэг навчит болон шилмүүст модны суулгацаар ойжуулалтын ажил хийж гүйцэтгэсэн.
Бугантнандин ХХК нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн ажил бус, байгалийн экосистемийг сэргээх урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт гэж үздэг.
Бид техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг:
газрын хэлбэр → хөрсний бүтэц → усны горим → ургамлын нөхөн төлжилт → экосистемийн тогтвортой байдал
гэсэн цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлдэг.
Уул уурхайн улмаас олон жил эвдэрч, орхигдсон газрыг байгалийн унаган төрхөд нь ойртуулах, хөрсний доройтол болон бохирдлыг бууруулах, тогтвортой экосистем бүрдүүлэхэд чиглэсэн бодит төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна.
Үүнд:
Манай компани 140 гаруй нэр төрлийн мод, модон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
Бидний үйлдвэрлэдэг модон бүтээгдэхүүн нь орон нутгийн онцлог, уламжлалт хийц болон орчин үеийн хэрэгцээг хослуулсан орон нутгийн нэрийн бүтээгдэхүүн болон хөгжиж байна.
Салбартаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч үлгэр жишээ компани болох
Дэвшилтэт техник, технологийг мэргэжлийн ур чадвартай хослуулан эх орныхоо баялаг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулна.
Бид аливаа үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хамгаалах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэдлэг, ур чадварыг дэмжин хөгжүүлэх замаар нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж, орон нутагтаа ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлж, эх орныхоо хөгжилд өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулахыг ямагт хичээн ажилладаг.
Бид газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, ойжуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгож, тогтвортой хөгжлийг дэмжихийг үйл ажиллагааныхаа чухал хэсэг гэж үздэг.
Баг, хамт олны мэргэжлийн ур чадварыг ямаг сайжруулж зогсолтгүй хөгжүүлэхийг эрмэлздэг
Инженерийн ёс зүйг санхүүгийн ашиг сонирхлоос ангид байлган үйлчлүүлэгчийнхээ нөхцөл, шаардлагад нийцсэн зөв шийдэл бүхий чанартай тоног төхөөрөмж, тохирох үйлчилгээг санал болгохыг зорьдог
Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа төвтэй компанийн соёлыг эрхэмлэдэг
© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency