“Бугант нандин” ХХК нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд 2007 оноос худалдаа  үйлчилгээ, ачаа тээвэрийн чиглэлээр анх үйл ажиллгаагаа явуулж эхэлсэн.Дотоодын 100% – ын хөрөнгө оруулалтай үндэсний компани юм.Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн модыг  100% ашиглан мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн дэвшилтэт 100% ухаалаг иж  бүрэн автомат үйлдвэрийг Монгол улсад анх удаа өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж үйл  ажиллагаа хэвийн явагдаж байна.

Мөн мод үржүүлгийн талбайг 2012 оноос байгуулж Монгол  улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 100 сая мод  тарьж ургуулахаар ажилдаа ороод байна. Мод үржүүлгийн талбайд нарс, хуш хайлаас, шар  хуас агч шинэс, зэрэг бусад жимс жимэсгэнийг үрээр тарьж ургуулж бойжуулж байна. Жилд  500-1500 кг үрийг тарьж, 1’080’000 ширхэг тарьц суулгац тохижилт үйлчилгээ болон биологийн  нөхөн сэргээлт, ойжуулалтанд бэлтгэгдэн гарч байна .

 

  • АЛСЫН ХАРАА 

Салбартаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч үлгэр жишээ компани болох

  • ЭРХЭМ ЗОРИЛГО 

Дэвшилтэт техник, технологийг мэргэжлийн ур чадвартай хослуулан эх орныхоо баялаг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулна.

  • НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид аливаа үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хамгаалах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэдлэг, ур чадварыг дэмжин хөгжүүлэх замаар нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж, орон нутагтаа ажлын байрыг тогтвортой  нэмэгдүүлж, эх орныхоо хөгжилд өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулахыг ямагт хичээн ажилладаг.

 

ҮНЭТ ЗҮЙЛ

Бид үнэт зүйлсээ алсын хараатайгаа уялдуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа чухалчилж, бизнесийн амжилтаа дүгнэх суурь үзүүлэлт болгон ажилладаг

  • МЭРГЭШСЭН ХАМТ ОЛОН

Баг, хамт олны мэргэжлийн ур чадварыг ямаг сайжруулж зогсолтгүй хөгжүүлэхийг эрмэлздэг

  • МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ

Инженерийн ёс зүйг санхүүгийн ашиг сонирхлоос ангид байлган үйлчлүүлэгчийнхээ нөхцөл, шаардлагад нийцсэн зөв шийдэл бүхий чанартай тоног төхөөрөмж, тохирох үйлчилгээг санал болгохыг зорьдог

  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа төвтэй компанийн соёлыг эрхэмлэдэг

© 2025 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency