Бугантнандин ХХК нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн ажил бус, байгалийн экосистемийг сэргээх урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт гэж үздэг.
Бид техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг:
газрын хэлбэр → хөрсний бүтэц → усны горим → ургамлын нөхөн төлжилт → экосистемийн тогтвортой байдал
гэсэн цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлдэг.
Уул уурхайн улмаас олон жил эвдэрч, орхигдсон газрыг байгалийн унаган төрхөд нь ойртуулах, хөрсний доройтол болон бохирдлыг бууруулах, тогтвортой экосистем бүрдүүлэхэд чиглэсэн бодит төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна.


© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency