МОД ҮРЖҮҮЛЭГ, ОЙЖУУЛАЛТ

Бугантнандин ХХК нь мод үржүүлгийн чиглэлээр 2007 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж ирсэн. 2021–2024 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-ийн хүрээнд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон навчит болон шилмүүст модны үрийг тариалж, тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлсэн.

Өнөөдөр манай компани 15 га талбай бүхий мод үржүүлгийн газарт 19 нэр төрлийн, 17 сая орчим ширхэг навчит болон шилмүүст модны үрсэлгээ, суулгацыг бойжуулж, ойжуулалт болон ойн нөхөн сэргээлтийн ажилд бэлтгэн нийлүүлж байна.

Мөн 2022–2025 онд Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 2,235.7 га талбайд 4,225,413 ширхэг навчит болон шилмүүст модны суулгацаар ойжуулалтын ажил хийж гүйцэтгэсэн.

© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency