
Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос ойролцоогоор 320 км, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 86 км зайтай оршдог. Өтгөн ой, уул нуруу, гол мөрөн хосолсон байгалийн үзэсгэлэнт бүс нутаг бөгөөд ойн аж ахуй, уул уурхай, газар тариалан зэрэг салбарууд хөгжсөн. Цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль, тав тухтай орчноороо аялагч, жуулчдыг татдаг онцлогтой.
© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency