Бугантнандин ХХК нь COP17 олон улсын хурлын Science and Community Pavilion-ийн 17 дугаар талбайд үйл ажиллагаа, туршлагаа танилцуулж байна.
Манай компани газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, ойжуулалт болон мод үржүүлгийн чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулж, Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй бодит ажлуудаа олон улсын төлөөлөгчид, байгууллага, эрдэмтэн судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөлд танилцуулж байна.
Манай мод үржүүлгийн 15 га талбайд 19 нэр төрлийн, 17 сая гаруй тарьц, суулгац бойжуулж, ойжуулалт болон ойн нөхөн сэргээлтийн ажилд ашиглахад бэлэн байна.
Өнөөдрийг хүртэл 2,200 гаруй га талбайд 4.2 сая гаруй мод тарьж, доройтсон ой, газрын экосистемийг сэргээх чиглэлээр ойжуулалтын ажлыг хэрэгжүүлээд байна.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон 1500 орчим га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж, газрыг байгалийн унаган төрхөд нь ойртуулах, экосистемийн нөхөн сэргэлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлж байна.
Мод боловсруулах чиглэлээр 140 гаруй нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийн онцлог, уламжлалыг шингээсэн монгол гэр, тавилга болон бусад модон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хөгжүүлж байна.
Бугантнандин ХХК нь олон улсын болон хувийн хэвшлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, туршлага солилцох, газрын доройтол болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үргэлж нээлттэй.
Science and Community Pavilion-ийн 17 дугаар талбайд хүрэлцэн ирж, бидний үйл ажиллагаа, туршлагатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцахыг урьж байна.
Байршил: Science and Community Pavilion, 17 дугаар талбай

#COP17 #UNCCD #Land Restoration #Green Mongolia
© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency