Бугантнандин ХХК-ийн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодит туршлагыг танилцуулж байна.

Орон нутгийн туршлагаас дэлхийн шийдэл рүү

Бугантнандин ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан үндэсний компани юм.

Манай хамт олон 150 гаруй ажилтан, мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 970 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийж, 2230 гаруй га талбайд ойжуулалтын ажил хэрэгжүүлсэн туршлагатай.

Түүнчлэн Толгойтын голын хөндий, Ялбагийн голын хөндий зэрэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон газруудыг нөхөн сэргээх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Манай мод үржүүлгийн газруудад 12 төрлийн модны 17 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн ажиллаж байна.

Бугантнандин ХХК нь газрын доройтлыг бууруулах, цөлжилтийн эсрэг тэмцэх чиглэлээр бодит ажил, туршлага хуримтлуулж, орон нутаг, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Энэхүү үйл ажиллагаа, туршлагыг COP17 олон улсын хурлын хүрээнд олон нийт болон олон улсын төлөөлөгчдөд танилцуулж, орон нутгийн бодит туршлагаас дэлхийн хэмжээнд хэрэгжих боломжтой шийдлүүдийг хуваалцаж байна.

© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency