“БУГАНТ НАНДИН”ХХК НЬ ЯЛБАГИЙН ХӨНДИЙД “ОЮУ ТОЛГОЙ”ХК-ИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 208 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ АМЖИЛТТАЙ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

МУ-ын Засгийн Газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Хариуцлагагүй уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайнуудад нөхөн сэргээлт хийж байгалийн унаган төрхөд нь оруулах” зорилт дэвшүүлсний үр дүнд #НөхөнСэргээлт_2024” арга хэмжээ улсын хэмжээнд үе шаттай хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү зорилтот аяныг Ерөө сумын нутгаас амжилттай эхлүүлэхээр 2022 онд дөрвөн сайдын хамтарсан тушаал гарч, Ялбагийн хөндийн 334.7 га газарт “Оюу толгой” ХК-ий хөрөнгө оруулалтаар техникийн нөхөн сэргээлтийн тендер зарлаж, “Бугант нандин” ХХК 200 га, “Үзэгт дэлгэр” ХХК 134.7 га-д нөхөн сэргээлт хийхээр шалгарч, 2022 оны 04-р сард нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн. Нөхөн сэргээлтийн явцад талбайн солбицлын хэмжээ нэмэгдэж нийт 398.7 га газар (“Бугант нандин”ХХК 208 га, “Үзэгт дэлгэр” ХХК 190.7 га) нөхөн сэргээгдсэн байна.
Оюу толгой ХК-ий хөрөнгө оруулалтаар техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайнуудыг хүлээн авахаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс болон “Оюу толгой” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг Ерөө сумын нутаг “Ялбагийн хөндий”-д 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд ажиллаж, нөхөн сэргээлт хийгдсэн талбайнуудаар нэг бүрчлэн явж хяналт тавьж ажиллалаа.
Энэ ажилд гүйцэтгэгчээр оролцсон “Бугант нандин” ХХК нийт 208 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн байна.

Харин “Үзэгт дэлгэр” ХХК-ий хувьд нийт 190.7 га техникийн нөхөн сэргээлт хийж, гүйцэтгэлийн явцад зарим нэг зөрчил дутагдал гаргасан тул хугацаатай үүрэг даалгавар өгч 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн дуусгаж, биелэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг буюу аймгийн БОАЖГ актаар хүлээн авч (талбайн хэмжилтүүдийг нэг бүрчлэн хийж) ажиллахыг үүрэг болголоо.

default

© 2025 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency