Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь оруулж чадлаа.

Бугантнандин ХХК нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон газрын экосистемийг сэргээх чиглэлээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж байна.

2022 онд “Оюу толгой” компанийн захиалгаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 208.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэгчээр амжилттай хэрэгжүүлж дуусгасан.

Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын хэлбэр, хөрсний бүтэц, усны урсац болон байгалийн нөхцөлийг харгалзан инженерийн шийдлээр газрын хэв шинжийг сэргээж, байгаль өөрийн жамаар нөхөн сэргэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин өнөөдөр буюу 2026 онд, нөхөн сэргээлтийн ажил дууссанаас хойш 3 жилийн дараа Ялбагийн хөндийн байгаль хэрхэн өөрчлөгдөж, сэргэж буйг бодит зургаар танилцуулж байна.

Нөхөн сэргээлтийн өмнө эвдэрч, ургамалжилт багассан, байгалийн унаган төрхөө алдсан байсан талбайд өнөөдөр ургамлын бүрхэвч сэргэж, хөрс тогтворжин, усны урсац байгалийн жамаар үргэлжилж, орчны экологийн нөхөн төлжилт эрчимжиж байна.

Энэ бол нөхөн сэргээлт хийж дууссан өдрөөр ажил дуусдаггүйг харуулсан бодит жишээ юм. Зөв төлөвлөж, мэргэжлийн түвшинд хийсэн техникийн нөхөн сэргээлт нь байгаль өөрөө сэргэх боломжийг бүрдүүлж, цаг хугацааны явцад экосистемийн нөхөн төлжилт үргэлжилдэг.

© 2026 он. Бугант Нандин ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency